card

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, сурагчид та бүхэнд сургуулийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа сургуулийнхаа цахим хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Манай сургууль нь Монгол ёс, өв уламжлал, оюунаа дээдлэн шавь төвтэй сургалтын зарчмыг баримтлан дижитал технологиор дамжуулан орчин үеийн боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Бид 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Япон улсын ахлах сургуулийн хөтөлбөрийг эх орондоо эзэмшиж хос дипломтой төгсөх боломжийг олгох “Хос хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн Монгол улсын АНХНЫ сургууль боллоо. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын боловсролын салбарт чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон төдийгүй Монгол оюуныг дэлхийн тавцанд гаргах гүүр гарц юм. Бид хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг баяжуулан хэрэглэхийг зорьж, сурагчдын бие бялдар сэтгэл зүйг хүндэтгэн, ямагт хамгийн итгэлтэй нөхөр, асран хамгаалагч, зөвлөн туслагч, гэр бүл байхыг эрхэмлэн ажиллаж байна.

Дэлхийн боловсролын чиг хандлага, шилдэг арга туршлагуудыг хэрэгжүүлснээр боловсролын салбарынхаа түүчээ нь болохын төлөө цаг ямагт хичээл зүтгэлээ зориулсаар байгаа эрдэмтэн багш нараараа бахархахын зэрэгцээ цаашид энхрий бяцхан шавь нараа дэлхийн тавцанд өрсөлдөхүйц мэдлэг боловсролд тэмүүлсэн, хүмүүнлэг энэрэнгүй зөв төлөвшсөн иргэн болгохын төлөө чармайн ажиллах болно. Номын цагаан буян найман зүгтээ цацарч, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн Захирал           /Г. ЦЭНДСҮРЭН /