2021-2022 оны Хаврын тайлан тоглолт зохион байгуулагдлаа

Арвисчууд бид "Хаврын баяр" тайлан тоглолтоороо 2021-2022 оны хичээлийн жилд сурсан эрдэм, уншсан ном, нээн хөгжүүлсэн авьяасаа эцэг эхчүүддээ толилууллаа. Концертыг бэлтгэн найруулсан Хөгжмийн багш Д.Үнэнбаяртаа болон нийт багш, ажилчид,сурагчдадаа баярлалаа.

Мөн "Эрдмийн баяр"-аа тэмдэглэсэн Мөнхбат багштай 12-р ангийн хамт олондоо МӨНГӨН ХОНХНЫ БАЯР-ын халуун мэнд хүргэж, сонгосон мэргэжлээ саадгүй эзэмшихийн ерөөл өргөе.