ТӨГСӨГЧДИЙН АЛДАР
Манай сургууль нь өдгөө 11 удаагийн төгсөлтөөрөө олон сайхан эрхэм шавь нараа зөв хүн болгож олон улс болон эх орныхоо нийгмийн хариуцлагатай иргэн болгон ажил амьдралд бэлтгэжээ. Төгсөгчдийн 20 гаруй хувь нь гадаад улс Хятад, Солонгос, Австрали, Ирланд, Итали, АНУ, Германд уул уурхай, анагаах, онгоцны нисгэгч, нано болон биоинженерчлэл, интерьер дизайн, бизнесийн удирдлагаар баклавр болон магистрийн зэрэг эзэмшихээр суралцаж, ажиллаж амьдарч байгаа бол эх орондоо олны танил урлаг соёлын зүтгэлтэн,томоохон компаниудын удирдлага,бизнесмэн,төрийн албан хаагч,эрүүл мэнд,банк санхүүгийн салбаруудад ажиллаж амьдарч байна.