card

Номын сан

Номын сангаас зохион байгуулдаг ажлууд

Манай сургуулийн номын сан нь байнгын ажиллагаатай хичээлийн хуваарьт уншлагын цагтай ба Уран зохиолын ном, Багшийн гарын авлага, зөвлөмж, Сурах бичиг, Гадаад ном, Сонин сэтгүүл, Цахим хичээл /CD, DVD/ гэсэн бүрдлүүдтэй 10000-аад номын фондтой. Мөн жил бүр Япон номоор баяжуулж байна. Номын сангаас жил бүр сурагчдын дунд Уншлага дэмжсэн ажлууд зарлан хийдэг төдийгүй Уран зохиолын хичээлээр заавал унших зохиолуудыг уншуулдаг, ном солилцоо олон төрөлт аян зохион байгуулдаг.