МЭДЭГДЭЛ

Шинэ төрлийн коронавирус халдвар (COVID-19) дэлхий нолон оронд хурдацтай тархан, манай улсын нутаг дэвсгэрт анхны тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдлээ.

#Арвис Сургуулийн багш нар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа онлайн орчинд хэвийн явуулахын тулд дараах аргуудыг хэрэглэж байна. Үүнд:

1. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг багасгахын тулд багш бүр сурагчидтайгаа онлайн хэлбэрээр харилцах, онлайн хичээл заах, хичээлийн агуулгыг ярилцах, хэлэлцэх

2. Багш нарыг гэрээсээ онлайн хэлбэрээр ажиллах, сургуулийн зүгээс багш нарт зориулсан онлайн сургалтуудыг явуулах боломжийг бүрдүүлэх

3. Анги удирдсан багш нарын зүгээс энэ халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг анги бүрийнхээ группт түгээх

4. Эцэг эхчүүдийн санал хүсэлтийг хүлээн авах, сургалттай холбоотой хичээлүүдэд хамтран оролцох зэрэг ажлуудыг хийж байна.

Та бүхэн ЭМЯ-наас гаргаж байгаа зөвлөмжийг дагах нь гэр бүл, үр хүүхдээ энэхүү халдвараас сэргийлж байгаа хамгийн том алхам юм.

Та нартаа ЭРҮҮЛ ЭНХ, САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ!!!

“Арвис” сургуулийн захиргаа