Ээж аавуудын маань хамгийн их асууж байгаа асуултуудын нэг нь "Анхаарал төвлөрөлт" юм. Манай хүүхэд анхаарал төвлөрөлт их муу байна аа. Яах уу? Анхаарал төвлөрөлтийг нь яаж сайжруулах уу? Багаас нь эхлээд сайн тулж ажиллаагүй болохоор яах ёстойгоо мэддэггүй ээ гэх мэт
"Анхаарал төвлөрүүлэх чадвар" нь хүүхдийн сурах үйлтэй салшгүй холбоотой учир санаа зовохгүй байхын аргагүй юм. Тиймээс энэ удаад хүүхэдтэйгээ тоглонгоо "анхаарал төвлөрлийг сайжруулах", "Анхаарлаа төвлөрүүлэх хугацааг уртасгах" - д тус болох тоглоомуудаас хуваалцлаа.
Үүний хуудас болгон дээр давтсан үг нь "Хүүхдийнхээ нас зүйн онцлогт тааруулж" гэдэг үг. Хүүхдэд хэт хүндэдсэн, хэцүү даалгавар өгвөл юун анхаарал төвлөрөл сайжруулах, бүүр ч залхааж болно. Гол нь ээж аавтайгаа гоё тоглонгоо, дуртай зүйлээ, амарханаас нь хүндрүүлэх маягаар тууштай тогловол хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжрах болно. Тэр үйл явцаасаа урамшиж, бас хөгжих болно.
Та хүүхэдтэйгээ үр дүн хүлээж битгий тоглоорой. Харин хөгжилдөж, баярлаж, суралцаж тоглоорой.
Эх сурвалж: Little scholars гэр бүл хүүхэд хөгжлийн групп