ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Миний бие 45-р сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлснээр үр дүн бодитоор гарч байсан учраас хувийн бага сургуулийг нээе гэсэн бодол төрж 1998 онд Арвис бага сургуулийг математик, гадаад хэл, компьютерийн төрөлжсөн сургалт хичээллүүлж эхэлсэн өдгөө бүрэн дунд сургууль болж хөгжсөн.
Би ер нь өөрийнхөө амьдралыг хүүхэдгүйгээр төсөөлж ч чаддаггүй энэ нь хагас зуун жил хөдөлмөрлөсөн миний насан туршийн бахархал болсон мэргэжилтэй минь холбоотой байх.
Мэргэжилдээ үнэхээр дуртай бас хайртай. Болдогсон бол Монголын бүх л хүүхдийг зөв хүн болгоод хүмүүжүүлж сургачих юмсан гэсэн бодол тээж явдаг даа. Бид саяхан 20 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн.
Манай сургуульд суралцан төгсөгчид маань хамт олны дунд улмаар нийгэмд өөрийгөө зөв авч явж сонирхсон мэргэжлээрээ үр бүтээлтэй суралцаж ирээдүйдээ эх орныхоо хөгжилд өөр өөрийн эзэмшсэн мэргэжил амьдралын дадлаараа бусдыг дагуулсан хамгийн бүтээлч , зөв зуршилтай, бусдыг үлгэрлэн дагуулагч , харилцааны өндөр соёлтой , сайн ээж аав , сайхан гэр бүлүүд төрж бидэнд талархлын үгс, урам зориг байнга хайрлаж байдаг.
Энэ бүхнээс одоо эргээд бодох нээ бидний хамт олны зорилго зүтгэл нэг байж боловсролын салбартаа, нийгэмдээ тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэдгээ батлан харуулж байна.
Бидний алсын хараа Зөв хүн-Зөв нийгмийг бүтээнэ гэсэн үзэл зарчмаар ажилладаг тул бидэнд нандин үрсээ даатган, хүмүүжил боловсрол олгоход нь хамтран ажилладаг хүндэт эцэг эхчүүдэд ээ баярлаж явдаг аа илэрхийлээд бидний алс хэтийн зорилго тэмүүллийг ойлгож хамтран үр хүүхдээ сургах ээж аавууддаа манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг дуулган мэндчилье.
Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.
Хүндэтгэсэн.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУ-ийн зөвлөх багш, Арвис сургуулийн үүсгэн байгуулагч А.Лхагва

